aia-vitality-your-guide-to-better-health-1

Нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх-судасны өвчлөл

Монгол улсын хүн амын нас баралтад халдварт бус өвчлөлийн эзлэх хувь өндөр байна. ДЭМБ-аас гаргасан тодорхойлолтоор ямар нэгэн тодорхой хүчин зүйлийн нөлөөллийн улмаас үүсч, тухайн хүний биеийг хямрааж өвчлүүлдэг өвчнийг халдварт бус өвчин хэмээн нэрлэдэг.  Халдварт бус өвчин нь хүний амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны эрүүл ахуй, удамшил болон эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж зэрэг олон шалтгаанаас хамааран үүсдэг байна.

Дэлхийн улс орон бүр хүн амын нас баралтын үндсэн шалтгааныг нарийвчлан авч үздэг билээ. Нас баралтын тэргүүлэх шалтгааныг тогтоосноор төр засаг, эрүүл мэндийн байгууллагууд нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад зориулсан аливаа үйл ажиллагаанд чиглэл өгөхөөс гадна иргэдийг эдгээр өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлснээр хүн амын дундаж наслалтыг уртасгах, амьдралын чанарыг ч нэмэгдүүлэхэд нөлөөлдөг.

Манай улсын хувьд Зүрх судасны өвчлөл сүүлийн жилүүдэд нас баралтын шалтгааныг тэргүүлж байна гэдгийг албаны судалгаа, баримтууд харуулж байгаа юм. Зүрх- судасны тогтолцооны өвчин хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт, хүн амын нийт нас баралтын шалтгааны нэгдүгээрт байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

2017 онд хүн амын нас баралтын шалтгааны

34.2% зүрх-судасны тогтолцооны өвчин,

25.5% хавдар,

16.6% өвчлөл ба нас баралтын гадны шалтгаан,

7.3% хоол боловсруулах тогтолцооны өвчин,

3.8% амьсгалын тогтолцооны өвчин эзэлж байгаа бөгөөд нийт нас баралтын шалтгааны 87.4% ногдож байна.

2013-аас 2017 он хүртэл нас баралтын тэргүүлэх 5 шалтгаанаас авч үзвэл жилд дунджаар 5000-5500 гаруй хүн буюу нас барсан 3 хүний нэг нь зүрх-судасны тогтолцооны өвчин, 4 000 гаруй хүн хавдараар,

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих