Нярайд төрсний дараах 2-4 хоногтойгоос шарлалт эхэлж, 10-14 хоногтойд арилах нь хэвийн үзэгдэл юм. Ангир уураг, эхийг сүүг цадтал нь хөхүүлбэл шарлалт түргэн арилдаг.
НЯРАЙД ИЛРЭХ АЮУЛТАЙ ШИНЖ
- Хөхөө хөхөхгүй байх
- Хөдөлгөөнгүй болох
- Халуурах /суганы халуун 37,5 хэмээс дээш/
- Бие хөрөх /суганы халуу 35,5 хэмээс доош/
- Хүйнээс идээрхэг зүйлс гарах
- Арьсан дээр олон тооны идээт эсвэл цэврүүт тууралт гарах
- Амьсгал олшрох – 1 минтанд 60-аас олон амьсгалах
- Цээж хүчтэй хонхолзох
- Татах /гар, хөл чичирхийлэх, нүд сөлийх зэрэг/
- Гарын алга, хөлийн ул шарлах