suudliin-ajil

Үргэлж суугаа ажил хийдэг бол НААШАА СУУ!

      Суудлын ажил хүнийг хөдөлгөөний дутагдалд оруулдаг гэдгийг л мэдэх боловч өөр ямар эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг гэдгийг та бид сайн мэддэггүй. Тэгвэл суугаа ажлын сөрөг нөлөөг танд сонирхуулъя.

-Венийн судасны тромбоз: Ажил дээрээ болон гэртээ босолгүй хэт удаан суух нь цусны эргэлтэд нөлөөлж, хөлд цусны бөөгнөрөл үүсгэх аюултай. Тиймээс 30 минут тутамд босч, өрөөн дундуураа алхан, чилээ гаргах дасгал хийж байгаарай.
-Илүүдэл жин: Та өдөржин суудаг бол хэчнээн олон тураах эм уугаад ч дорвитой нөлөө үзүүлэхгүй байх вий. Хангалттай хэмжээний калорийг биеэсээ гадагшлуулж, шатааж чадахгүй байгаагаас гол асуудал үүсдэг гэнэ. Түүнээс гадна бодисын солилцоог удаашруулснаар, аажимдаа илүүдэл жинд хүргэдэг.
-Зүрхний өвчлөлийн эрсдлийг ихэсгэх: Энэ эрсдлийг бууруулахад өдөрт нэг цаг дасгал хийгээд ч нэмэргүй байдаг аж. Харин цаг тутмын, байнгын хөдөлгөөн л биднийг энэ өвчнөөс хол байлгаж чадах нь.
-Чихрийн шижин: Зүрхний өвчлөлийн эрсдэл нэмэгдэхийн хажуугаар суугаа ажилтай хүн жирийн хүнээс чихрийн шижин тусах магадлал нь 7 хувиар илүү байдаг. Учир нь таны цусанд хуримтлагдсан сахарыг зарцуулах идэвхтэй хөдөлгөөн дутсаных аж.
-Цусан дахь холестролын хэмжээ ихсэх: Сахараас гадна, цусан дахь холестролын хэмжээг ихэсгэлдэг нэг хүчин зүйл бол яахын аргагүй суугаа амьдралын хэв маяг юм. Энзимийн үйл ажиллагааг 90 хувь хүртэл бууруулдаг тул биед орсон өөх тосыг энергид хангалттай зарцуулж чаддаггүй аж.
-Нурууны мөгөөрс шохойжих: Бидний бие өдөржин суухад зориулагдаагүй. Тийм ч учраас удаан хугацаагаар суух нь ташаа, нурууны ясанд ихээхэн хэмжээний даралт учруулдаг учир тэр хэсэг өвчилж, гэмтэх магадлалтай. Жишээлбэл, таны нурууны мөгөөрс шохойжиж болно.
-Бөгтөр болох: Та ажил дээрээ, ширээ, компьютерийнхээ ард зөв суудаг уу? Хэрэв үгүй бол таныг бөгтөр, эсвэл нуруу хүзүүний гажигтай болох эрсдэл хүлээж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих