jimsnii-chanamal

Чанахгүйгээр жимсний чанамал хийх арга

Урин дулаан цагт байгалийн органик жимсээр чанахгүйгээр жимсний чанамал хийцгээе. Чанахгүй байх нь витаминийг нь хадгалдаг онцлогтой.

Хийх заавар:
1. Жимсээ угаагаад хатаана ( ингэж варенье хийхэд гvзээлзгэнээс бусад жимс тохиромжтой)
2. Жимс, элсэн чихэрээ 1:1 харьцаатай хольж, хооронд нь vрж нухна
3. Ийм маягаар 2-3 дахин vрж холино. Ингэхдээ 30 мин зайтай амраана. ( бvтэн өдөр амраасан ч болно)
4. Варенье хийх шилээ бэлдэнэ: бvх шил, тагыг угаагаад, бvгдийг нь духовка-нд тавьж 180С-д халаана, хатаангаа шил, тагаа ариутгана. Халуун шилээ гаргаад сайн хөргөнө. Духовка байхгvй бол зvгээр буцалгаад, гаргаж хатаана.
5. Бэлэн болсон варенье-аа ариутгаж бэлдсэн савнууддаа хийж, таглаад хөргөгчдөө хадгална. Ингэж чанаагvй варенье-г 1-1,5 жил хадгалж болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих