hohuul-eej

Хөхүүл ээжийн хоолны дэглэм..

Удахгүй төрөх гэж байгаа мөн саяхан төрөөд удаагүй байгаа ээжүүддээ зориулж эрүүл мэндэд нь тустай, хоолны нарийн дэглэмийг танилцуулж байна. Хүүхдээ хөхөөр хооллож буй үед биед чинь их хэмжээний тэжээллэг бодис, витамин хэрэгтэй болдог. Хэрвээ эдгээр бодисуудыг бие чинь хангалттай хүлээж авахгүй бол үр хүүхдэдээ шаардлагатай тэжээлийг нь өгч чадахгүй болно.

Тиймээс манай танилцуулж буй хөхөөр хооллох үеийн хоолны нарийн дэглэмийг мөрдөөрэй гэж зөвлөж байна.

  • Төрсний дараах эхний өдрүүдэд ногоотой шөл, тахианы зутан, овьёосны кааш, жигнэсэн алим идээрэй. Аль болох их ус уу. Цангаагаа дарахын тулд ЖИМС, НОГООНООС гаралтай ЦАЙ, аньсны шүүс, мөн хатаасан жимсээр компот хийж ууж болно.
    Төрсний дараа эхний өдрөө 3-4 литр ус уух зайлшгүй шаардлагатай.
  • Хоёр дахь өдөр нь 1 л ус уухад хангалттай.
  • Гурав дахь өдөр нь уснаас аль болох татгалзаж уруулаа норгох төдийгөөр л уух хэрэгтэй. Ингээд хөхөнд чинь нэгэнт сүү орсон бол хөхөөр хооллохоосоо өмнө стакан ус ууж болно.
  • Дөрвөөс долоо дахь хоног хүртэл зөвхөн усаар хийсэн (сүү нэмээгүй) кааш ууж, ногоотой шөл, жимсний шүүс, уураар эсвэл шарах шүүгээнд болгосон ногоо, жигнэсэн алим зэргээр хооллоорой.
  • Наймаас хорин нэг дэх хоног хүртэл хоол хүнсэндээ цагаан загас, чанаж буцалгасан үхрийн мах хэрэглэж эхэл. Бага хэмжээгээр самар (бидний сайн мэдэх боргоцойн самар) идэж болно.
  • Хорин хоёр дахь өдрөөс эхлэн хоолондоо тахиа, өндөг, тараг, үр тариа хэрэглэж болно.
    Ингээд төрсний дараах ХОЁР ДАХЬ сараас эхлэн таны хоолны дэглэм арай задгай болж, илүү олон төрлийн хоол хүнс хэрэглэх боломжтой болно. Харин исгэлэн арааны шүүс асгаруулам амттай жимс бага хэрэглээрэй.
  • Хөхөөр хооллож байх үед идэхэд хориотой хүнс:
    Цэвэр сүү, консервлосон бүтээгдэхүүн, шарсан мах, шоколад, кофе, согтууруулах ундаа, шарсан хуурсан хоол, чихэр, мөөг, хиймэл будаг амт оруулагч орсон бүтээгдэхүүнүүд (хоол амтлагч гэх мэт) мөн хөхүүл үедээ жирэмслэхээс хамгаалах эм бүү хэрэглээрэй!…
Ачаалж байна
Зочны үнэлгээ
2 (1 үнэлгээ)

Сэтгэгдэл бичих