ul-zohitsoh-huns

Хоолтой хольж идвэл, хордлого үүсгэх ЖИМС

Жимс, жимсгэний хэрэглээ хэдий чинээ их байна, төдий чинээ эрдэс бодис хүртдэг хэмээдэг. Гэхдээ аливаа хүнс юутай, хэрхэн зохицож байна гэдэг нь хамгаас чухал. Тэгвэл уншигч та бүхэнд ямар хүнсний бүтээгдэхүүн, ямар жимстэй харшдаг талаар бяцхан мэдээлэл бэлтгэлээ. Үүнд: 

  • Сүүг хүнсний ногоотой хольж хэрэглэж болохгүй. Энэ нь гэдэсний хямрал үүсгэдэг. Ер нь ямар нэг хоолны дараа сүү уух хэрэггүй. Сүүг зөвхөн унтахын өмнө хоолноос 2-3 цагийн дараа ууж байгаарай.
  • Зөгийн балтай ус уусны дараа ургамлын тос орсон хоол хэрэглэж болохгүй.
  • Вандуйтай салат болон хоолны дараа элсэн чихэртэй зүйл хэрэглэх нь ходоодонд маш муу нөлөөтэй.
  • Тахианы махтай хоол идсэний дараа айраг уувал шууд хоолны хордлого болно.
  • Хонины махтай хоол идсэний дараа ямар нэг төрлийн жимс идвэл ходоод гэмтэж, улмаар бөөлжүүлдэг.
  • Мөн тахианы махтай хоол идсэний дараа тараг уувал элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.
  • Өндөг идсэний дараа элсэн чихэр, чихэр идэж болохгүй.
  • Сонгинотой хоол идсэний дараа зөгийн бал хэрэглэвэл ходоод гэмтэнэ.
  • Лууван ба апельсин Лууван болон апельсиний шүүс хоорондоо хослох нь түгээмэл боловч энэ нь цээж хорсох мөн улаан хоолойн сөргөө үүсгэдэг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Зарим тохиолдолд энэ нь бүр бөөрийг гэмтээх нь ч бий.
  • Сүү ба хан боргоцой Хан боргоцой нь бромелайнаар баялаг тийм учраас хэзээ ч сүүтэй хамт хэрэглэж болохгүй. Энэ хослол нь толгойн өвдөлт, гэдэсний өвдөлт, дотор муухайрах, халдвар, суулгалт зэрэг хүүхдэд маш аюултай олон асуудлуудыг үүсгэдэг.

Танд эрүүл энхийг хүсье

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих