Фитнессээр хичээллэн амжилт олоход хамгийн түрүүнд гое бие галбиртай болох хүсэл эрмэлзэл хэрэгтэй. Гэсэн хэдий ч таны юу өмсөх чинь бас хамааралтай.
100 хувь даавуун хувцас
100 хувь даавуугаар хийсэн бэлтгэлийн хувцас өмсөхөөс зайлсхийх. Даавуун хувцас биенд эвтэйхэн ч даавуу нь хөлсийг өөртөө шингээж, хатахдаа удаан байдаг тул таны хөлс биенд чинь шууд шингэж наалдах болно. Мөн нойтон хувцас нь хүндэрч хөдөлгөөнийг чинь удаашруулахаас гадна, хүйт дааж салхинд цохиулах магадлалтай.
Үүний оронд хурдан хатдаг синтетик, хөнгөн, хөлс гадагшлуудаг хувцас өмсөх нь нойтон хөлсийг биенд шингээхгүй гадагшлуулна. Мөн ямар ч материал удаан хугацаанд өмсч бэлтгэл хийхэд мууддаг амархан үнэр ороод эхэлбэл шинээр солих хэрэгтэй.
Элэгдсэн гутал
Хэрвээ та гутлаа улыг нь салтал өмсдөг бол хөлөө хайрлахгүй байна гэсэн үг. Нуман тулгуур нь муудсан гуталтай дасгал хийхэд таны хөлийн тэнцвэрийг алдагдуулж дасгалын чанарт нөлөөлөх ба үений гэмтэл авахад нөлөөлнө. Хэрвээ та 7 хоногт 2 удаа гүйдэг бол нэг гутлыг 1 жил өмсөхөд болно.
Энгийн левчик өмсөх
Эмэгтэйчүүд хичээллэхдээ зориулалтын спорт левчик өмсөх хэрэгтэй. Спорт левчик нь таныг гүйх, хичээллэх зэрэгт тавгүй байдлаас хамгаалж, биед эвтэйхэн байдаг.
Төмөр эдлэл
Хичээллэхдээ төмөр эдлэл зүүх хэрэггүй. Хичээллэх явцад чинь анхаарлыг чинь сарниулах ямар нэгэн зүйлийг хувцасны шүүгээ юм уу гэртээ орхиж бай. Таны бөгж төмөр өргөхөд чинь хурууны махыг хавчиж гэмтээх эсвэл бөгж чинь хэлбэрээ алдаж эвдэрч болно.
Хэтэрхий чанга чихэвч
Чихэвч зүүж хичээллэх нь таныг дасгал хийх эрч хүчтэй болгодог ч хэт чанга сонсох юм бол таныг орчноос хэт тасалдаг. Тиймээс чихэвчээ орчныхоо чимээг сонсох хэмжээнд тавьж бай. Хичээллэх үедээ өөрийнхөө амьсгалыг сонсож чадах, гүйж байгаа бол хөлийнхөө гүйх чимээг сонсож байвал хамгийн тохирох хэмжээнд чихэвчийн дуу байна гэсэн үг.
Хэтэрхий сул бүдүүн хувцас
Хэрвээ та хэтэрхий сул хувцас өмсвөл дасгалаа зөв буруу алинаар хийж байгааг хянах боломжгүй. Хэтэрхий бүдүүн хувцас нь галбир, хөдөлгөөнийг харагдуулахгүй тул та дасгалаа буруу хийж гэмтэх магадлалтай. Тэглээ гээд та хэт бариу хувцас өмсөх шаардлагагүй зөвхөн бүдүүн хэлхгэр хувцсаа галбир барьсан хувцсаар соль.
Хэтэрхий бариу хувцас
Усны хувцас шиг бариу хувцас өмсөх хэрэггүй. Таны хувцас гантел өргөх, шахалт, суулт хийх, ареобекийн дасгал хийхэд таталдахгүй, тээргүй байх хэмжээний сул байх хэрэгтэй.
Хурц үнэртэй үнэртэй ус, биеийн тос
Фитнес хийхдээ хэт хурц үнэртэй ус түрхэх хэрэггүй. Дасгал хийх үед биеийн халуун өсч үнэртэй ус улам хурц үнэртэх ба таны болон хажууд чинь байгаа хүний толгой өвтгөж, эвгүйтүүлж болно.