Улаанбурхан өвчин дэлхий нийтэд тархаж байгаа учраас 8-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах вакциныг авах талаар ЭМЯ-наас ажиллаж байгаа юм байна. Энэ өвчин халдвар өндөртэй, дархлаа сул, архаг хууч өвчтэй хүмүүст халдварлах магадлал өндөр учраас иргэдийг сайн дурын дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна. Мөн бага насны хүүхдийг олон нийтийн газраар явуулахгүй байх хэрэгтэй гэв.
Улаанбурхан өвчнөөс хүүхдийг дараах байдлаар сэргийлээрэй.
Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох
Илчлэг, тэжээллэг хоол өгөх
Өдөрт 4-5 удаа заавал хооллох
Хүүхдэд А, С аминдэмээр баялаг хоол хүнс түлхүү өгөх
А,Д,С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх
Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх
Асаргааг сайжруулж, усан чийрэгжүүлэлт хийх
Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх
Ямар ч насны хүн улаан бурхан өвчнөөс сэргийлэхийн тулд дархлааг дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах хоол хүнс хэрэглэх шаардлагатай.