eye-need

Нүдэнд дэмтэй хүнсүүд

Бидний хамгийн үнэт мэдрэхүйнүүдийн нэг нүд юм. Харамсалтай нь тэрээр тун өртөмтгий бөгөөд бидний амьдралын хэв маяг гэх мэт гадны нөлөөнөөс болж байнга эрсдэлд орж байдаг. Нүдний хараа муудахыг бид хөгшрөлөөс үүдсэн жам ёсны зүйл гэж үздэг боловч, үнэндээ нүдээ илүү урт удаан эрүүл байдлыг нь хангаж, хамгаалах хангалттай олон арга зам бий.  Доорх жагсаалтаас нүдэнд хэрэгтэй эрүүл хүнсийг мэдэж авч, өөрийн хооллолттойгоо харьцуулаарай.

  1. Өндөгний шар egg

Лос Анжелесын “Dougherty Laser Vision” нүдний эмнэлгийн захирал Паул Давхертигийн хэлснээр, өндөгний шар бол “lutein” хэмээх нүдэнд нэн чухал шаардлагатай.

Мөн өндөгний шаранд цайр агуулагддаг бөгөөд эдгээр 2 нэгдлүүд нь хөгшрөлөөс үүсэх нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэлт болон 65 наснаас эхлэн хүмүүсийн нүдний хараа муудалтыг удаашруулахад тусална.

  1. Загас

a27d848a7aca92279902ccb3d9f30c670d125750

Яргай загас, хар амар загас, туна загас, хар хайган загаснууд нь зөвхөн амттай биш. Гол нь тэдгээрт бидний нүдний торлог бүрхэвч болон бүтцийг, нүд хуурайших хам шинж, ялангуяа хөгшрөлөөс үүдэлтэй. Нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх өвчнөөс сэргийлэхэд тусалдаг омега-3 өөхний хүчил DHA-ээр нэн баялаг байдаг.

Эдгээр тослог загасны 2-оос 4 хэрчим нь нүдний эрүүл мэндийг бүрэн хангаж чадна. Гэвч хэрэв та далайн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй бол загасны тос юм уу, маалингны үрний тос болон үхрийн нүд жимсний үрний тос агуулсан хүнсний ногооноос шаардлагатай DHA-ээ нөхөж болох юм. Хэрэгтэй үр дүнгээ хүртэхийн тулд хүнсний ногоогоо хамгийн сайн чанарын олив болон кокосын тосоор болгохоо мартуузай.

  1. Нэрс жимс

blueberrry

Алирс, нэрс жимснүүд нь таны нүдэнд зориулагдсан хамгийн эрүүл хүнснүүдийн нэг бөгөөд тэдгээр нь витамин A, C, E болон цайрын өндөр агууламжтай. Илүү дэлгэрэнгүй авч үзье: Витамин А бол нүдний үрэвслээс сэргийлдэг хүчирхэг антиоксидант.

Витамин С нь АНУ-д хараагүйдлийн хоёр дох ерөнхий шалтгаан болоод байгаа нүдний даралтын  эсрэг үйлчлэл үзүүлдэг байна. Витамин E танд нүдэнд цагаа унах өвчнөөс сэргийлэхэд тусална. Харин цайр нь танд шөнөөр юм харахгүй байх өвчнөөс нүдийг хамгаалахад тусалдаг хүчирхэг минерал юм.

  1. Лууван (болон бусад улбар шар өнгөтэй ногоонууд)

carrot

Лууван болон хулуу, амтат төмс, манго гэх мэт бусад улбар шар өнгийн бүтээгдэхүүн нь муудсан харааг сайжруулж ид шид бүтээхгүй ч гэсэн, тэд таны нүдний ерөнхий эрүүл мэндийг сайжруулахад тус болно.

Бидний үзэж байгаагаар, витамин А бол нүдний эрүүл мэндэд туйлын ач тустай, тиймээс өдөр тутмын хоол хүнсэндээ лууван болон А витамин агуулсан хүнсний ногоо ашиглах хэрэгтэй. Бүх шаардлагатай эрдэс бодисыг авахын тул долоон төрлийн  жимсийг ээлжлэн хэрэглэхийг танд санал болгож байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих