~Дээсийг хүүхдийн тоглоом мэтээр сэтгэсээр л явна уу?~
Хамгийн сүүлд хэзээ дээстсэн бэ? Дээсийг хүүхдийн тоглоом мэтээр сэтгэсээр л явна уу? Тэгвэл үүнийг өөр нүдээр харъя. Бидний ач холбогдол өгдөггүй, нэг нүдээрээ ч хардаггүй өнөөх дээс чинь хамгийн хямдхан, басхүү авч явахад амархан, мөн калори их хэмжээгээр шатаадаг бэлтгэлийн хэрэгсэл гээд төсөөл дөө. Хангалттай калори шатаамаар байгаа хүслийг тань дээс биелүүлэх болно.
20000 төгрөгөөс доош үнээр зарагддаг бэлтгэлийн хэрэгсэл олоход бэрх л болов уу. Нэгийг гэртээ авчихад гэр бүлээрээ хэрэглэх боломжтой. Таны биеийг хэвийн жинд байлгахаас гадна, булчинг тань ялгарахад тусална. Ердөө үүнд 15-20 минут л зарцуулах боломжтой.
Таны жин хэр удаан дасгалаа хийж буйгаас хамааран өөр түвшинд калори шатаана. Түүнчлэн эмч нарын хэлж буйгаар дээсээр бэлтгэл хийх нь зүрхэнд сайн. Биеийн дээд болон доод хэсгийг зэрэг хөгжүүлэхээс гадна, калори түргэн хугацаанд шатаана. Гэвч зөв техникээр хийх ёстой.
Түүнчлэн өвдөг, шагай болон гуянд шууд ачаалал өгдөг тул, бэлтгэлийн талаар тодорхой ойлголттой насанд хүрэгсэд бэлтгэлдээ давс нэмэх зорилгоор хэрэглэвэл тохиромжтой. Дээстэхгүй нэг өдрийг өнжлөө гээд бэлтгэлээ алгаслаа гэсэн үг биш. Мөн хэт богино, эсвэл урт дээс авч болохгүй. Өөрийн өндөрт тохирсон дээсийг үзэж байж худалдаж аваарай.