fat-and-slim

Амьдралын хэв маягаараа жингээ хасах АРВАН арга /үргэлжлэл/

  1. Хоолондоо зарим нэгэн илчлэг шатаагч нэмэх.

Та өөрийн байнга хэрэглэдэг хоол хүнснээсээ татгалзах шаардлагагүй. Зөвхөн хоолны төрлөө төрөлжүүлэх буюу салмон загас, өндөг, самар, оливын тос, халуун чинжүү болон ногоон цайг нэмж тааруулан хэрэглэхэд л хангалттай. Эдгээр нь мөн л бодисын солилцоог илүү хурдасгаж өөх хурдан шатаахад илүү үр дүнтэй юм. Мөн цитрус эсвэл цагаан гаа нь таны хоолны дуршлыг бууруулах үйлчилгээтэй байдаг ба үүнийг бүү үл ойшоогоорой.

  1. Зуршлаа мартах

Хэрэв та зарим нэгэн жигнэмэг эсвэл шоколад идэхийг хүсэж байвал ид. Гэхдээ идэхдээ 3 эсвэл 5-н оронд зөвхөн нэгийг идэх, өглөө чихэрлэг амттан идсэнээр бүхэл өдрийн туршид илчлэгээ шатаах хангалттай цаг гарах болно. Амттан идэх зуршил нь тийм ч сайн зүйл биш аль болох татгалзахыг зориорой. Энэ нь сөрөг дааврын хэмжээг өндөр түвшинд аваачдаг.

  1. Шүдээ тогтмол угааж байх.

Бид үүнийг өдөрт дор хаяж 2 удаа хийдэг гэдэгт итгэлтэй байна. Энэ нь тийм ч хэцүү зүйл биш юм. Тэгвэл шүдээ махтай хоол идсэний дараа шууд угаадаг дадалтай болох хэрэгтэй. Энэ нь таныг хоол нэмэхээс сэргийлэх арга болно. Нэгдүгээрт таны хоол амттайгаас илүү маш их амттай байх үед хоолоо нэмэх хүсэл төрдөг. Хоёрдугаарт та шүдээ дахин угаахаас төвөгшөөдөг учир энэ нь тус болно гэж найдаж байна.

  1. Инээх

Бид таныг инээдмийн кинонд дуртай гэдэг мөрийцсөн ч бэлэн байна! Таргалалтын тухай олон улсын сэтгүүлд нийтлэсэнээр бид инээж байх үед бидний энерги зарцуулалтын түвшин 20 хувиар нэмэгдэж тэр хирээр бодисын солилцоо идэвхждэг байна. Үүнээс гадна энэ нь бидний хэвлийн булчинг ажиллуулдаг! Тэгэхээр та өөрийн дуртай комеди болон шинээр гарсан инээдмийн киног үзээд туршаад үзэхэд алдахгүй.

  1. Халуун жин тавих.

Халуун жин тавих арга бол та ТВ үзэж байхдаа эсвэл ном уншиж байхдаа хийхэд тохиромжтой арга юм. Энэ биеийг халааж илүүдэл шаардлагагүй шингэнийг зайлуулдаг байна. Халуун жинг биеийнхээ өөхийг шатаах гэж буй хэсэгхэн газарт хэрэглэж болно. Нөлөөг нь нэмэгдүүлэхийн тулд илүү халуун температуртайгаар хийж үзээрэй. Та үүнд үс хатаагчийг ашиглаж болно.

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих