lozann

“Лозанн-2020” Залуучуудын өвлийн III Олимпын наадмын “цагаан зам” дээр “МӨР” өө үлдээв

“Лозанн-2020” Залуучуудын өвлийн III олимпын наадмын гүйлтийн цанын уралдаанууд өчигдөр /2020-01-21/ болж өндөрлөлөө. Энэ төрөлд сонгодог тэшилтийн техникээр уралдах эмэгтэйчүүдийн 5 км-н зайд 77 тамирчин өрсөлдсөнөөс Шведийн М.Русенберг /14:15.7/ аваргалж, Залуучуудын олимпын алт, мөнгө, хүрэл цогц медалийн эзнээр тодорлоо. Мөнгөн медалийг өмнөх уралдаануудын хошой аварга Швейцарын Ш.Виггер/14:28.4/ хүртсэн бол АНУ-ын К.Крамер/14:36.3/ хүрэл медалийн эзэн болов.

Харин эрэгтэйчүүдийн 10 км-н уралдаанд 79 тамирчин гараанаас гарч, ОХУ-ын И.Трегубов/26:40.5/ алт, Германы Э.Кех/27:25.5/ мөнгө, АНУ-ын У.Кох/27:29.5/ хүрэл медаль хүртлээ.

МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮН – СОНГОДОГ ТЭШИЛТИЙН ТӨРӨЛ
Эмэгтэйчүүд /5км/:

– Б.Номин-Эрдэнэ – 18:08.7/+3:53.0/ – / 61 дүгээр байр/

– Д.Урангоо – /Барианд ороогүй/

Д.Урангоогийн хувьд мөсөн дээр халтирсны улмаас гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нарийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж байна. Эмчийн эхний үзлэгээр Д.Урангоогийн биеийн ерөнхий байдал хэвийн байгаа гэв.

Эрэгтэйчүүд /10км/:

– О.Золбаяр – 30:03.07/+3:23.2/ – / 38 дугаар байр/

– Б.Хонгор – 32:06.6/+5:26.1/ – / 61 дүгээр байр/

Сонирхуулахад, Залуучуудын өвлийн олимпын гүйлтийн цанын төрөлд эх орноо төлөөлөн оролцсон Монголын цанатай гүйгч Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар хоёул 15 настай бол хөвгүүдийн төрөлд оролцсон Б.Хонгор 16, О.Золбаяр 17 настай. Ийн манай тамирчид “Лозанн-2020” Залуучуудын өвлийн III Олимпын наадмын “цагаан зам” дээр мөрөө үлдээлээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих