57317110_426703354771343_1104648765144301568_n

Монгол гэрт хүүхэд төрүүллээ

Дөрөвдүгээр сарын 11-ны шөнө 01 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын харьяа сумын төвөөс 20 км зайнд байрлах малчны гэрт 36 долоо хоногтой, 26 настай эмэгтэй хоёр дахь жирэмслэлтээрээ маш хүнд биеийн байдалтай байна гэж дуудлага ирүүлжээ.

Иймд эхэд Тэлмэн сумын эрүүл мэндийн  төвийн их эмч Мягмаржаргал, Өнөтуяа нар нь Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс эх барихын хагалгааны багийн тусламж дуудаж цаг алдалгүй гэрт нь хийсвэр хагалгаа хийснээр эх хүүхдийн амь насыг аварчээ. 26 настай эх нь манас таталт буюу “HELLP” хам шинж гэсэн оноштой байсан аж.

Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч Г.Баярмаа хагалгааны дараах эмийн эрчимт эмчилгээг оновчтой түргэн шуурхай хийснээр хоёр хоногийн дотор эхийн биеийн байдлыг сайжруулан тогтворжуулж, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний их эмч Д.Лхамноржим эмчид хүлээлгэн өгсөн байна. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих