Хүмүүс олон мянган жилийн өмнөөс гутал хэмээх зүйлийг хэрэглэж ирсэн бөгөөд энэ нь хөгжлийнхөө явцад энгийн болхи хэлбэрээс олон төрлийн загвар хийцтэй, төрөл бүрийн материалаар хийгддэг болжээ. Хамгийн анхны гутал болох зүйлийг эртний Египетийн хаан халуун орны зэгсээр гуталтай төстэй сандаал хийлгэсэн байна. Мөн Амазонк мөрний саваар нутагладаг индианчууд резин гутлыг маш өвөрмөц сонин аргаар хийж өмсдөг байжээ. Тэд резинээр гутал хийхдээ каучук модны холтсыг хуулж модноос гоожих өтгөн шүүсний доор хөлөө тавиад суудаг гэнэ. Уг шингэн хөл дээр нь гоожиж хэдэн цагийн дараа хатуурч, хөлд нь яг тохирсон шаахай болдог бөгөөд тэр нь өмсөж тайлахад ч хялбар байдаг ажээ.
Европт 11-р зуунйг хүртэл урт хоншоортой гутал өмсдөг байжээ. Гутлынхаа урт хоншоорт элдэв зүйлийн чимэг, хонх зэргийг зүүж гоёдог байсан бөгөөд ван, ноёдууд хамгийн урт хоншоортой гутлыг өмсдөг байв. Харин тайж нар 60 см-ээс урт гутал өмсөх эрхгүй байжээ.Савхин гутлыг орос оронд эрт дээр үеэс хэрэглэж эхэлсэн боловч түүнийг зөвхөн дээд язгууртнууд баярын үеэр өмсдөг байжээ.