Ахуйн гал түймрийн улмаас Говьсүмбэр аймагт ахуйн гал түймрийн улмаас бага насны хоёр хүүхэд эндсэн харамсалтйа хэрэг гарсан байна. Тодруулбал, тус аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Малх”-ын 2 дугаар гудамжинд иргэн М-ийн гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдрийн 14:28 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 14:32 цагт очиж, түймрийг унтраасан ч гал түймэрт 4 настай болон нэг нас 9 сартай хоёр эмэгтэй хүүхэд өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн аж.