“Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих шаардлага MNS6440:2014” стандартын дагуу нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийслэлийн Тээврийн цагдаагийн албатай хамтран
2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчлэх автобусны үзлэг оношилгоог 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд явуулахаар болж, өнөөдрөөс эхлүүлж байна.
“Хүүхдийн автобус”-ны техникийн үзлэг оношилгоонд дараах хуваарийн дагуу хамрагдаж ажиллана. Үүнд:
· 2020.08.17 – 18 Баянзүрх, Налайх, Хан-Уул
· 2020.08.19 Сонгинохайрхан, Чингэлтэй
· 2020.08.20 – 21 Баянгол, Сүхбаатар
· 2020.08.24 – 28 Давтан үзлэг