emch-nar-uramshuulal

Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмчид 500 мянган төгрөг олгоно

Монгол Улсын Засгийн газар “Улаан түвшин”-д буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ.

Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгохоор боллоо.

Үүнд шаардагдах хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Халдварын голомтод 2,230 эмч, ажилтан, 1,100 резидент эмч ажиллаж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш эрүүл мэндийн салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа боловч халдварын тоо өсч, эмч, ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл нэмэгдсээр байна.

Ажлын ачаалал, эрсдэлтэй нөхцөл зэргээс болж эрүүл мэнд, гэр бүлийнхнийх нь болон хувь хүний сэтгэл зүй хямрах, халшрах, ажиллах урам зориггүй болох бэрхшээл ч гарч байгаа учир мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
1 (1 үнэлгээ)

Сэтгэгдэл бичих