Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хандан “Цэвэр агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж Нийслэлчүүддээ бэлэг барихыг уриалж байна.
Тус аян нь энэ өвлийн турш иргэдийг эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм.Одоогийн байдлаар
- “УБ-2” зочид буудал хоёрдугаар сарын 28-ны өдөр хүртэл бүх өрөө 20 хувь,
- “Чингис Хааны хүрээ Hotel&Resort” Даваагаас Пүрэв гарагуудад бүр гэрүүд 50 хувь,
- “Redrock resort” хоёрдугаар сарын 05-ны өдөр хүртэл бүх өрөө 20 хувь
- “Terelj star resort” гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл Пүрэвээс Ням гараг хүртэл шалны халаалттай Цомцог гэрүүд 24-40 хувь хямдрах бол 2 хоног+1 хоног, 4 хоног+2 хоног, 6 хоног+3 хоног, 8 хоног+4 хоног, 10 хоног+5 хоног үнэгүй амрах эрх зэрэг хөнгөлөлтүүдийг зарлаад байна.
Нийт аж ахуйн нэгжүүд, иргэдээ тус аянд идэвхтэй оролцохыг уриалж байна