hogjliin-berhsheeltei-emegtei

Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилт

Монгол Улсын ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт хүний эрхийн хяналт шалгалт явуулж эхэлсэн байна. Ажлын хэсэг Дорноговь аймгийн төвд байрлах эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг шалгаж байна.

Үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг шалгахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг баталгаатай хангуулах тал дээр холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж хүргүүлэх, тодорхой арга хэмжээ авахад тус шалгалт чиглэж байна. ХЭҮК энэ ажлыг эрүүл мэндийн байгууллагуудад бүтэн жилийн турш зохион байгуулна.

~Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилт~

Мөн энэ долоо хоногт Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг суманд ажиллаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн.

Эдгээр суманд уул уурхайн чиглэлээр ажиллаж буй компаниуд, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа нь Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, Үндэсний хууль бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөнд нөлөөлж буй эсэхийг шалгана. Хяналт шалгалтыг иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд үндэслэн явуулж байна.

эх сурвалж: ХЭҮК

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих