niitiin-teewer

Хүртээмжийг сайжруулах үүднээс 36 чиглэлд 60 автобус нэмж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний одоогийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр

Улаанбаатар хот доторх болон хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээнд нийслэлийн өмчтэй хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж үндсэн 76, хот орчмын 14, шөнийн тээврийн нэг чиглэл, бага багтаамжийн автобусны дөрвөн чиглэл нийт 95 чиглэлд 800 их, дунд багтаамжийн автобус, троллейбусаар өдөр тутамд 500-600 мянган иргэдэд үйлчилж байна. Аравдугаар сарын 01-ний өдрөөс өвлийн цагийн хуваарьт шилжүүлэн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай 36 чиглэлд 60 автобус нэмж, цагийн хуваарийг динамик байдлаар буюу өглөө, оройн ачаалалтай цагуудад ажиллах автобусны гаралтын тоог нэмэгдүүлэн 940 автобусыг үйлчилгээнд ажиллуулснаар хүлээгдлийн хугацааг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн Ч52 буюу ”3,4-р хороолол-Зайсан” чиглэлийг иргэдийн зорчих эрэлтэд нийцүүлэн Зайсан толгойг тойрч явахаар төлөвлөн аравдугаар сарын 1-ний өдрөөс есөн автобус 8 минут тутамд үйлчилнэ. Шинээр явах замналын дагуу автобусны хоёр зогсоол нэмж байгуулна” хэмээн танилцуулгадаа онцлон дурдав.

Нийслэлийн хэмжээнд 2019 оны есдүгээр сараас хойш хот нийтийн аж ахуй болон авто зам, гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээ, нийтийн тээвэр зэргээр ирүүлсэн гомдол мэдээлэл, шийдвэрлэлтийн талаарх товч мэдээллийг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга Ч.Ган-Очир хийв. Тэрбээр “Телеграм программаар 1083 удаагийн гэрэлтүүлэг асалттай холбоотой зөрчил бүртгэгдсэн. Үүнээс гэрэлтүүлэг асахгүй 1036, асаалттай нэг, шонг хазайлгасан /мөргөсөн/ 28, кабель унжсан, ил гарсан 12, шон таггүй хоёр, гэрэлтүүлгийн толгой эвдэрсэн дөрвөн зөрчлийг холбогдох гэрэлтүүлгийн компаниудад мэдэгдэж, засварын ажилд хяналт тавьж ажилласан. Есдүгээр сарын 1-20-ны хугацаанд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэстэй холбоотой ирсэн нийт гомдлын 85-90 хувь нь хог хаягдлын тээвэрлэлт хангалтгүй байгаа талаарх мэдээлэл, гомдол эзэлж байна” хэмээв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих