man-women

Хүнсний бүтээгдэхүүнийг ‘ХҮЙС’-ээр ангилжээ

  Хүний хүйснээс хамаараад хүнсний бүтээгдэхүүний үйлчилгээ өөр өөр байдаг ажээ. Тиймээс судлаачид эрчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн ба эмэгтэйчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн гэж ялгасан байдаг. Ингээд эрчүүд болон эмэгтэйчүүд ямар хүнс түлхүү хэрэглэх эсэхийг мэдэж аваарай.

ЭРЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ХҮНС

Улаан лооль: Улаан лоолинд ликопин нэртэй бодис ихээр агуулагддаг. Харин ликопин нь түрүү булчирхайг хэвийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй хэрэгтэй байдаг төдийгүй эрт хөгшрөх, хорт хавдраас сэргийлдэг ажээ.

Улаан чинжүү: Зүрхний хэвийн ажиллагаанд хэрэгтэй. Үүний дээр хоёр ширхэг чинжүүнд витамин С-ийн өдрийн тун агуулагдаж байдаг.

Хар усан үзэм: Хар усан үзэмд хөгшрөлөөс сэргийлсэн, сэтгэл санаа ба бие мах бодийг өөдрөг болгох нөлөөтэй бодисууд агуулагдаж байдаг.

Мах: Хүн хэрэгтэй холестерин нь махаар дамжин биед нэвтрээд тэндээ бэлгийн гормонуудын суурь нь болж өгдөг. Тиймээс жинхэнэ эрчүүд махыг хэрэглээнээсээ хасах гэж яардаггүй.

Чангаанз ба үзэм: Тархины үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай. Өдөрт атгыг идээд байхад л хангалттай.

ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ХҮНС

Загас: Загас нь залуу нас, оюун ухааны сэргэлэн байдлыг хадгалахад заавал хэрэгтэй байдаг селен, фосфор, омега-3 тослог хүчил зэргийг агуулж байдаг.

Овъёосны чанамал: Овьёосны чанамал нь судсыг цэвэрлэх нөлөөтэй эрлэгүүдийг агуулж байдаг. Үүнээс гадна залуу нас, арьс, судсыг бэхжүүлэх нөлөөтэй витамин Е агуулагддаг.

Байцаа: Эслэг, фолийн хүчил, С витаминыг агуулж байдаг. Байцаа маш олон төрөл янз болохоор өөрт таалагддагийг нь сонгоод хэрэглэж болно. Мөн өвөлдөө өөрийн дарсан байцааг хэрэглэж байхад ер илүүдэхгүй.

Авокадо: Үс, хумсны байдалд сайнаар нөлөөлдөг кали ба олон төрлийн витаминуудыг агуулж байдаг. Судсанд их тустай, даралтыг тогтворжуулдаг.

Нэрс: Ер нь ямар ч жимс нь нүдний харааг тогтворжуулах, хөгшрөлөөс сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг олон тооны амин дэм агуулж байдаг.

Харин самар, шошийн төрлийн ургамлууд, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд зэрэг нь хүйс харгалзалгүйгээр хоолонд байх байх ёстой. Мөн өндөг, сүү хоёр нь уургийн эх үүсвэр болдог. Мөн чиндун жимс буюу оливийн тос, эсвэл цэвэрлэж тунгалагшуулаагүй наран цэцгийн тосыг хүйс харгалзалгүй хэрэглэж байх хэрэгтэй. Эрүүл биед, саруул ухаан оршино.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих