havar-ydargaa

Хаврын ядаргаанд орохоос сэргийлэх зөвлөмж

      Хавар цаг бол амьтад хүний хувьслын цаг болдог. Энэ үед зуны улиралд бэлдэн баавгай ичээнээсээ гарч, амьтад төлөөлж, чоно, үнэг зэрэг амьтдын үс гуужиж байдаг. Энэ цагт хүмүүст ч бас хүнд тусдаг. Өдөр урт болж, цаг уурын  нөхцөл байдал, байгаль орчноос болж сэтгэл дундууршиж ядрах байдал ихэсдэг. Энэ үед та өөрийн хэмнэлээ алдахгүйн тулд дараах зүйлсийг хийх хэрэгтэй.

ЗӨВ ХООЛЛОХ

Таны бие сульдаж, тамирдаад байвал мэдрэлийн ядаргаанд орж, бие тань бүхэлдээ зовниж байна гэсэн. Мэдрэлийн ядаргааг тайлах эхний алхам бол ЗӨВ ХООЛЛОЛТ юм. Та хүсэхгүй байсан ч гэсэн өглөө бүр өглөөний хоолондоо жимс жимсгэнэ идэх хэрэгтэй. Мөн зөв хооллох. Аль болох хүнд хоол хүнснээс татгалзаж, эрүүл хоолыг сонгоорой.  Бага багаар идэж байх. Амин дэмтэй хоол хүнс таны ядаргааг тайлахаас гадна биеийг тань хөнгөрүүлэх болно.

Өдөрт 8 цагаас илүү хугацаанд УНТАЖ АМРАХ

Унтахдаа зурагт, гар утас зэргээ бүрэн унтрааж, соронзон долгионоос тархиа хамгаалах. Тархи бүрэн амрахгүй бол мэдрэлийн ядаргаа хэзээ ч таныг орхихгүй. Унтахаасаа өмнө бүлээн усанд ороод унтвал эм хэрэглэхгүйгээр бүтэн нойртой хоноход тань тусална. Нойр маш их чухал унтаж байхдаа дуу чимээгүй орчинг сонгоорой. Мөн нэг арга бол тайвшруулах, ядаргаа тайлах бясалгал хийх явдал.

ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН

Та долоо хоногт 2-3 удаа идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Та хэдий ядаргаанд орж, бие тань хөдлөхөөс дургүй байгаа ч гэсэн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө идэвхтэй хөдөлгөөнийг хийгээрэй.

СЭТГЭЛЭЭ ТАЙВШРУУЛАХ

Ажлын ачааллаас үүдэж мэдрэлийн ядаргаа үүсдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд хүн стресс, дарамтаас үүдэж, гутралд орох нь элбэг.  Тиймээс та үргэлж сайхан зүйл бодож, стресс, дарамтаас өөрийгөө чөлөөлж сураарай. Хамгийн гол нь ажил, амьдралаа зохицуулж, таны хувьд алт, мөнгөнөөс илүү БИЕЭ хайрлаарай.

Эрүүл биед саруул ухаан оршино гэдгийг бүү март.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих