shargaljuut

Сахарын өвчний шилдэг эмчилгээ “ШАРГАЛЖУУТ”-д байна

Хүн төрөлхтөнг түгшээж буй сахарын өвчин Монголчуудад ч заналхийлж байгаа нь нууц биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааны дүнгээс үзэхэд Монголын нийт хүн амын 10 орчим хувь нь чихрийн шижинтэй. Энэ өвчнөөс болж жилдээ 240 гаруй хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэсэн тоо баримт байх юм. Чихрийн шижингээс болж хараа муудах, бөөрний дутагдалд орох, хөлийн шархтай болох улмаар хөлөө тайруулахад хүрдэг. Цусан дахь сахарын хэмжээ ихсэн бөөр, нүдний хараа, захын тэжээгч судаснуудыг хамгийн түрүүнд гэмтээж, цаашлаад зүрх, элэг гэх мэт цуллаг эрхтнүүдийг “идэж” эхэлдэг.

Чихрийн шижин өвчний үед хоолны нарийн дэглэм барих, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг анхааруулах, өвчин даамжирсан үед инсулин тарих, эм уулгахаас өөр эмчилгээ байдаггүй. Тиймээс энэ өвчинтэй тэмцэх аргыг Монголчууд байгаль дэлхийгээсээ хайж байна. Эртний эм, домын сударт чихрийн шижинг “Цангах” өвчин хэмээн нэрлэж байсан тухай баримт бий. Мөн чихрийн шинжинд тустай рашаан, усны талаар ч өгүүлсэн нь бий. Тэдний нэг нь Шаргалжуутын сахарын рашаан.

Нийтдээ 10 га газрыг эзэгнэсэн 300 гаруй халуун рашаан булаг 30-96 хэмийн халуун ус ундарч, хоногт 6-7 сая литр рашаан урсан гардаг энэ рашааны бүлэг ордод хүний бүхий л эд эрхтэнд сайн рашаан бий. Сүүлийн үед  Шаргалжуутын рашаан сувиллын газарт чихрийн шижин өвчтэй хүмүүс чихрийн шижингийн рашааныг бөөр, нүдний рашаантай хослуулан хэрэглэж, захын судас үрэвсэн хөл, гараа тайруулах дээрээ тулсан өвчнүүд шавар тавиулан эдгэрч байгаа аж.

Шаргалжуутын рашааныг Япончууд олон жил судалж, Саппрогийн Олон Улсын их сургуулийн профессор рашаан судлаач эрдэмтэн Мацуда Тоданари тэргүүтэй эрдэмтэд

  • Хүний бие махбодод хамгийн тохиромжтой шүлтлэгийн хэмжээтэй
  • Ус төрөгчийн ион маш өндөртэй. Ус төрөгчийн ионы хэмжээ намар, өвөл, хавартаа хамгийн өндөртэй.
  • -Цахилгаан дамжуулах чадвар өндөр. (Усны цахилгаан дамжуулах чадвар нь түүний шинэ, цэнгэг байдлыг илэрхийлдэг)
  • Антиоксидант өндөр. (Антиоксидант нь хүний хөгшрөл, өвдөлт, эмзэг байдлын шалтгаан болоод буй чөлөөт радикалын давамгайллыг тэнцвэржүүлж, биеийг эрүүлжүүлдэг)
  • Усны химийн шинж чанар удаан хадгалагддаг гэдэг дүгнэлт гаргажээ. Шаргалжуутын рашааны анагаан эмчлэх чанар нь 85 хувьтай байгаа нь устөрөгчийн ионы үйлчлэлээр идэвхжсэн хүчилтөрөгчийг устгаж, шохойжилтыг эсэргүүцэх гайхамшигтай чадварын үр дүн гэдэг дүгнэлт гаргаж байжээ.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих