ohid-oo-hamgaaltsgaay

“Охидоо хамгаалцгаая” гарын авлага хэвлэгдлээ

НҮБ-аас 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг олон улсын охидын өдөр буюу охидын эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж, охидын эрхийг сурталчлах, хүйсээр үл ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахыг уриалсан билээ.

Энэхүү өдрийг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн прокурорын газар Сүмбэр сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 100 гаруй сурагчдад “Охидоо хамгаалцгаая” сэдэвт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гарын авлага тарааж, прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар тайлбарлах ажлыг зохион байгуулсан байна.

Говьсүмбэр аймгийн прокурорын газар

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих