Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх, зорилготой хүчирхийллийн эсрэг “ОйлГОЁ ХҮНдэлье” урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг хариуцсан хороодын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулж байна.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион явуулж байгаа тус арга хэмжээнд хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага болон их, дээд сургуулийг идэвхтэй хамруулж байна.