ganbold

“Нэг хот- Нэг стандарт” болзолт уралдааныг дүгнэх тухай

Хуралдаанаар дараа нь хэлэлцэх “Болзолт уралдаан дүгнэх тухай” асуудлыг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын А/1343 дугаар захирамжаар “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааныг зарласан. НЗДТГ-ын даргын 2020 оны А/10 дугаар тушаалаар байгуулагдсан Болзолт уралдааныг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсэг нь 2020 оны нэгдүгээр улиралд болзолт уралдааныг идэвхжүүлэх, албан хаагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор хороо бүрийн төлөөлөл болох 350 хэсгийн ахлагч, 171 хорооны зохион байгуулагч, хорооны Засаг дарга, дүүргүүдийн 105 удирдах албан тушаалтан, нутгийн захиргааны байгууллагуудын 60 удирдах албан тушаалтанд 52 удаагийн сургалтыг ажлын байран дээр нь зохион байгуулж, 232 төрлийн зөрчлийн хэрхэн таних, илрүүлэх талаар цахим гарын авлага боловсруулж, хороодын албан хаагч, хэсгийн ахлагч нарт хүргэж ажиллажээ.

~”Нэг хот- Нэг стандарт” болзолт уралдааныг дүгнэх тухай~

Нийслэлийн ажлын хэсэг нь 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд дүүргүүдээс нэр дэвшүүлсэн хороо, хэсгийн ахлагч нарын баг болон агентлагуудын үйл ажиллагаатай ажлын байранд нь очиж танилцах замаар үнэлгээ өгч ажилласан байна.

Нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллагуудын шат шатны албан тушаалтнууд тайлан мэдээллээ гаргахдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Хариуцсан ажилдаа эзэн байснаар дараагийн урамшуулах асуудлууд яригдана. Нөгөө талаар шагнал урамшууллын хажуугаар хариуцлагын тухай асуудлыг заавал хамт ярьж байх хэрэгтэй” гэдгийг холбогдох албан тушаалтнуудад онцгойлон анхааруулж хэлэв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих