20180609_p1bs2kivoj4nofbs1d9j1nt41gdg3

Монгол улс согтууруулах ундааны борлуулалтаараа зургадугаарт ордог

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас жилд 3 сая хүн буюу нэг минутад 6 хүн нас барж байгааг тогтоожээ. Эдгээр хүний 4 хүн тутмын 3 нь эрэгтэй байна. Мөн 2016 оны байдлаар дэлхийн 15, түүнээс дээш насны нэг хүн жилд 6.4 литр “спирт” хэрэглэж байгаа тооцоо гарсан байна.

Монгол Улсад архидан согтуурахтай тэмцэх хуулийг 2000 онд батлан мөрдөж байгаа  ч архины хэрэглээ төдийлөн буурахгүй, түүнээс болж хохирогчдын тоо, гарах гэмт хэргийн үзүүлэлт ч буурахгүй байна.

Монгол Улсын согтууруулах ундааны үйлдвэрлэл 2017 онд 671.0 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос 4 дахин, борлуулалт 740.9 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос 5 дахин нэмэгдсэн байна. Мөн ундаа үйлдвэрлэл 2017 онд аж үйлдвэрийн дэд салбаруудаас үйлдвэрлэлийн хэмжээгээр(мөнгөн дүнгээр илэрхийлсэн) эхний 7-д, борлуулалтаар эхний 6-д оржээ.

Ундаа үйлдвэрлэлийн нийт биет хэмжээ 2017 онд 391.8 сая литр болж, 2008 оноос 3 дахин нэмэгдэхэд шар айргийн үйлдвэрлэл 4.1 дахин, цэвэр ус, ундааны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3.2 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Харин архины үйлдвэрлэлийн хэмжээ 1.9 дахин, спирт үйлдвэрлэлийн хэмжээ 1.1 дахин нэмэгдсэн бол дарсны үйлдвэрлэлийн хэмжээ 47.8 хувиар буурсан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих