“Армейские игры-2019” Олон Улсын цэргийн наадмын хүрээнд “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн Беларусь улсын Брест хотод 21 улсын 230 гаруй мэргэн буудагчдын дунд амжилттай явагдаж, үе шат, дасгал бүрдээ шилдэгүүдээ тодруулсаар байна.
Үүнээс Монгол Улсын Зэвсэгт хүчний мэргэн буудагчид болох ахлах дэслэгч Ч.Мандуул /Зэвсэгт хүчний 256 дугаар анги/, ахлах ахлагч Э.Орхонтуул /3эвсэгт хүчний 311 дүгээр анги/ нар гуравдугаар шатны хосын дасгалд Серби, Энэтхэг зэрэг дэлхийд мэргэн буудагчдынхаа чадвараар дээгүүрт ордог 14 улсын тамирчдыг хошуучлан тэргүүн байрт орлоо.