Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах хэв журам сахиулах улсын албанд команд штабын сургуулийг зохион байгуулж байна. “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн хэв журам сахиулах улсын албаны удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд явагдаж байгаа тус сургуульд Цагдаагийн ерөнхий газрын харьяа бүтцийн нэгжийн ажилтан, алба хаагчид хамрагдаж байгаа юм.
Алба хаагчдын бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, шуурхай штабын үйл ажиллагаа, харилцан ажиллагааг тодорхойлох, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах, цагийн байдлыг үнэлэх, гамшгийн үед ажиллах ур чадварыг дээшлүүлэх, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журмын хэрэгжилтийг хангуулах дадлага сургуулиуд явагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.