CareCella_gyalgar_uutnii_hereglee

“ГЯЛГАР УУТ”-ны хэрэглээнээс татгалзсан анхны байгууллага

~”ЭсүРайз” ХХК “ГЯЛГАР УУТ”-ны хэрэглээнээс татгалзахыг уриаллаа~

Бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг ГЯЛГАР УУТ нь маш хямд, хэрэглээг хангасан, бөх бат гээд олон төрлийн ашигтай мэт боловч 100-500 жилийн турш байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой бодис ялгаруулдаг.

~Хүн гялгар уутыг ердөө 12 минут ашиглаад хаядаг~

Тэгвэл “ЭсүРайз” ХХК болон “CARECELLA HOLISTIC BEAUTY” салоны хамт олон, олон нийтэд гялгар уутны хор уршгийг таниулж, зөв зохистой хэрэглээнд уриалж байна.

“ЭсүРайз” компани нь өнгөрөгч 2017 оны намар Монголдоо анхлан БНСУ-ын Дэлхийн нийгэмд ээлтэй аж ахуйн нэгж Женерал Био ХХК-ний албан ёсны борлуулагчын эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагыг өндөрт өргөсөн, үндэстэн дамнасан шилдэг корпорацуудын эгнээнд жагсаж, шилдэг аравт зүй ёсоор ордог “Женерал Био” ХХК-ны Дэлхийн брэндийг эх орондоо түгээн дэлгэрүүлж, эко зөв хэрэглээг дадуулан таниулах үйлсэд хүчин зүтгэж буй хамт олон ажээ.

~Хуванцар болон гялгар уутнаас татгалзвал 57 төрлийн хавдраас сэргийлнэ~

Тус компанийн хамт олон “Даавуун тор” үйлдвэрлэж буй бөгөөд, тор тус бүрээс 5000 /таван мянган төгрөг/-ийг сайн үйлсэд зарцуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ эхний ээлжид эрүүл мэндийн тусламж, нэн шаардлагатай байгаа бяцхан хүүхдүүдэд тусламжийн гар аа сунгах юм.

“ЭсүРайз” ХХК болон “CARECELLA HOLISTIC BEAUTY” салон нь хуванцар болон гялгар уутнаас татгалзан, байгаль орчин хүний эрүүл мэндийг хамгаалах ногоон хөгжилд бодитой хувь нэмэр оруулах “ДААВУУН ТОР” үйлдвэрлэж буй нь сайшаалтай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих