БИКИНИ ВАКС ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ УСАНД ОРОХ
Цэвэрхэн байснаар танд ч тэр, вакс хийх гоо сайханчид ч гэсэн таатай байх болно. Мөн энэ хэсгийн цэвэрхэн байлгаснаас ваксны дараа үүсч болзошгүй бактер тархах нөхцөлийн бууруулах юм. Ингэхдээ вакс хийлгэхээс гурван цагийн өмнө усанд орох бөгөөд бикини хэсгийг хүчтэй үрэлгүйгээр ус эсвэл савангаар угаахад болно. Зарим бүсгүйчүүд цэвэрхэн байлгах гээд хүчтэй үрэх, өмнөх өдөр нь гуужуулах эсвэл саунд суудаг. Эдгээрээс болж арьс эмзэг, зөөлөн болсноор сөрөг нөлөөлөл үүсэх магадлалтай болохыг анхаарна уу.
ВАКС ХИЙЛГЭХ ҮЕДЭЭ ЮУ ӨМСӨХӨӨ ШИЙДЭХ
Хэрэв та ваксдуулах үедээ дотоож өмсдөг бол хуучин дотоож өмссөн нь дээр. Учир нь вакс хийх үед дотоожинд вакс наалдах нь бий. Дараа угаасан ч гэсэн бүрэн арилдаггүй. Гэхдээ бидний хувьд дотоожоо тайлж ваксаа хийлгэсэн нь дээр гэж үздэг. Ингэснээр вакс хийж буй хүнд илүү тухтай, амар байх болно. Мөн даавуун дотоож өмсвөл агаар нэвтэрдэг. Агааргүй, халуун орчинд бактер үржих тул даавуун, агаар нэвтрүүлдэг, сул хувцас ваксны дараах хэдэн цагт хамгийн зохимжтой.
САРЫН ТЭМДЭГ ИРСЭН ҮҮ?
Сарын тэмдэг ирсэн үед аль болох вакс хийлгэхгүй байсан нь дээр. Учир нь эдгээр өдрүүдэд бикини хэсгийн эмзэг, мэдрэмтгий байдал дээд зэрэгт хүрсэн байх тул вакс хийх явц их өвдөлттэй санагдана. Харин чухал тохиолдолд тампон хийгээд ваксдуулж болно. Гэхдээ өвдөлт нь энгийн үеэс арай илүү байхыг санана уу.
ХЭТ УРТ БИШ БАС ХЭТ БОГИНО БИШ
Үс хэт богино бол угаараа авагдах боломжгүй байдаг. Авагдах боломжгүйгээс гадна тасарч авагдана эсвэл үс үлдэнэ. Иймд хамгийн багадаа 0.6 см урттай болсны дараа дахин ирээрэй. Хувь хүн бүрийн үсний ургалтаас хамаарч 30-40 хоноход хангалттай уртад хүрдэг. Мөн хэт их урт байвал өвдөлт арай л илүү тул заасан хугацаанд ваксаа хийлгэж байгаарай. Үр дүн нь танд лав таалагдана.
ӨВДӨЛТ БАЙХ НЬ ТОДОРХОЙ
Өвдөлтгүй ваксдана гэж байхгүй. Үсийг тань угаар нь татаж байхад өвдөлт мэдрэхгүй байна гэж байхгүй. Гэхдээ таны бодож байгаа шиг дуу алдтал өвдөхгүй ээ. Маш түргэн хугацаанд болоод өнгөрнө. Ваксны үр дүн тун таатай. Хэд дараалан ваксанд орсноор шигүү үснүүд аажмаар шингэрч, үсний ширхэг зөөлөрдөг. Мөн үсний ургалт ч удааширна.
ТӨЛӨВЛӨ.
Хэрэв та чухал өдөртөө зориулан ваксдуулж байгаа бол төлөвлөх хэрэгтэй. Тухайлбал, хуримын өмнөх өдөр ваксдуулж хэрхэвч болохгүй. Алив эрсдэлийг тооцоолон чухал өдрөөсөө хамгийн багадаа нэг хоног, болж өгвөл хоёроос гурван өдрийн өмнө ваксдуулах хэрэгтэй. Угийн үсийг угаар нь татах тул үс ургана хэмээн айж, тулгаж ваксдуулж болохгүй. Зарим арьсны онцлогоос шалтгаалан waxing rash дөрвөн цагаас гурван өдөр хүртэл үргэлжилдэг.
АРЬСАА ОНОШИЛ
Дийлэнх бүсгүйчүүдэд вакс зохидог ч зарим хүмүүст тохирохгүй. Тухайлбал харшилтай, эмзэг мэдрэмтгий арьстай, өмнө нь харшилтай байсан, дотор эрхтэн өвчлөлтэй, эмчилгээ хийлгэж байгаа, антибиотик хэрэглэж байгаа, биеэр нь батга гардаг, стрестэй эсвэл дархлаа суларсан бол вакснаас татгалзах хэрэгтэй. Хэрэв чухал хэрэгтэй улайлт эхэлмэгц даавуунд мөс ороож байгаад хүйтэн жин тавиарай.