29598148_2121601981491761_3251289965240998884_n

Бие чинь ядарч, сульдаад байвал булууны яс буцалгаж уу!

Манайхан мах их иддэг хэрнээ ясыг нь ер ашигладаггүй. Бидний нээх тоодоггүй үхрийн булууны яс гадаадын улс оронд их үнэд хүрдэг. Их ач холбогдолтой болохоор тэр шүү дээ.

Яс тэр тусмаа үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальци юм. Зүгээр цай чанахдаа данхандаа хийгээд буцалгаад уухад л ашиг тусаа өгдөг. Эрүүл залуу байх энгийн зүйлсээс эхэлнэ. Хамгийн аугаа юм хамгийн энгийн зүйлээс эхэлдэг гэж нэг суут сэтгэгч хэлсэн удаатай. Тэгвэл хамгийн аугаа атлаа хамгийн энгийн зүйл болох үхрийн булууны ясыг хэрхэн ашиглахаа мэдэхгүй байгаа бол дараах зөвлөгөөг дагаарай.

-Зүгээр цайндаа чанаж уу

-Ясны шөл гаргаж хэрэглэ

-Нухаад бага багаар цай, хоолондоо хийж ид

-Үхрийн булууны ястай цай, шөлөнд нялх хүүхдээ усанд оруулж, ууранд суулга

Эрүүл мэндийн ашиг тусыг нь танилцуулбал:

  1. Үений эрүүл байдал холбоос, шөрмөс, ясны төгсгөлүүдэд байдаг коллаген ширхэгтэй их холбоотой. Коллаген гэдэг нь гликозамингликан /ГАГ/-ыг оролцуулсан том биомолекул бөгөөд энэ нь үеийг эрүүл байлгадаг маш чухал молекул юм. Ясны шөл нь ГАГ-уудын агууламж өндөртэй. ГАГ-уудын нэг нь глюкозамин бөгөөд үүнийг агуулсан хүнсний нэмэлтүүдийг хүмүүс тогтмол хэрэглэж байгаа. Зөвхөн глюкозаминаас гадна ясны шөлөнд хондроитин, гиалуроны хүчил гэх мэт бусад ГАГ-ууд ч агуулагддаг.
  2. Ясны шөл нь үс, арьс, хумсыг маш сайхан болгодог. Үс, арьс, хумсны гол бүтэц болох коллагеныг маш олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүн болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс хүмүүс хэрэглэдэг. Ясны шөлийг тогтмол ууснаар хямд үнээр найдвартай коллагеныг биедээ шингээх боломжтой.
  3. Гэдэсний салстыг эмчлэхэд шаардлагатай желатин ясны шөлөнд агуулагддаг. Желатин нь пролин, глицинээс тогтсон уураг юм. Гэдэсний салстын нэвчимтгий чанар ихэссэнээр харшил, аутоиммун өвчнүүдийн тохиолдол ихээр нэмэгддэг ба хэт нэвчимтгий байдлыг желатин бөглөж, засварлан сэргээдэг. Желатин нь ходоодны шарх, чихрийн шижин, булчингийн болон халдварт өвчнүүд, шарлалтын үед хэрэглэхэд үр дүнтэй. Хүүхдийн сүүнд желатин нэмж өгөхөд хүүхдүүдийн хоол боловсруулах замын зовиурууд арилж байсан байна.

Шийр, толгой зэрэг нь желатины агууламжаар бас их бөгөөд стүүжин /студень/-ийг бага хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд тустай аж. Желатины найрлага дахь глицин нь глутатион хэмээх маш хүчтэй антиоксидантын найрлагад ордог учраас бүх биеийн чөлөөт радикалын гэмтлээс сэргийлэхэд тустай. Ясны шөлний найрлагад агуулагдах глицин нь элэгний хорт бодисуудыг цэвэрлэж зайлуулахад шаардлагатай байдаг. Бүх төрлийн хоргүйжүүлэх дэглэмүүдэд элгийг хамгаалж, элэгний үйл ажиллагааг дэмжих нь маш чухал байдаг. Тийм болохоор ясны шөлийг хэрэглэж глициныг авах хэрэгтэй.

  1. Ясны шөл махны хэт их хэрэглээг бууруулдаг. Желатины хэрэглээ хангалттай байх нь махнаас авах уургийн хэрэгцээг 50 хүртэлх хувиар бууруулдаг байна.
  2. Үе мөчний коллаген, коллаген зэрэг нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэхээс илүүтэйгээр ясны шөл гаргаж, шөлтэй хоолондоо тогтмол хэрэглэж байх нь эдгээр бэлдмэлүүдээс илүү үр дүнтэй, шингэцтэй, олон талын ач тустай, хямд байдаг давуу талтай.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих