Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2019 оны шинжилгээний төлөвлөгөөний дагуу 2019 оны 09-р сарын 12-оос Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуур, Өгийнуур сумын Дойт, Өгий зэрэг нууруудад ус, намгийн шувуудын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.
Уг тандалтаар нүүдлийн шувууд олноор цуглардаг 11 цэгт газарт шувууны тооллого хийж, шувууны зүйлийн бүрдлийг тогтоон, үхсэн шувууны хайгуул хийж, нуур орчим оршин суугаа иргэдэд шувууны томуу өвчнөөс сэргийлэх таниулга хийж, санамж тараан сурталчлав.