Нью-Жерси мужийн цагдаагийн газрын албаны нохой “Judge”-ийг сүүлчийн замд үдэж байгаа зураг. Уг нохой 2007 оноос хойш 280 удаа үүрэг гүйцэтгэж 150 гаруй гэмт хэрэгтнийг барьсан алдартай нохой.
Гэвч 2013 оноос өвчний улмаас тэтгэвэрт гарч улмаар 2014 оноос биеийн байдал эрс муудсан бөгөөд гарцаагүй үхэх нь тодорхой болсон тул удаан зовоохгүйн тулд эмнэлэгт тариагаар унтуулахаар шийдэж.
Түүнийг эмнэлэгт хүргэх замд хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар ёсолж хүндэтгэл үзүүлж байгаа нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ.
Нохой бараг алхах чадалгүй болсон байсан ч эмнэлгийн үүдэнд буумагцаа эцсийн хүчээ шавхан цагдаа нарын урдуур тоглох дуртай тоглоомоо зуугаад алхаж байгаа нь.