ogloonii-tsai-01

Өглөөний цайгаа уух нь, 25 хувийн эрч хүчээр цэнэглэгддэг

          Эрүүл амьдралын хэв маяг нь шинэхэн өглнөөөс эхтэй байдаг. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүс болон огт уудаггүй хүмүүсийн дунд хийсэн эрдэмтдийн судалгааны үр дүн сонирхолтой гарсан байна.

Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд өглөөд сайн хооллодог оюутнуудын сурлага илүү сайн байдаг байна. Өглөө босоод сайн хоол идэх нь бие махбод ба оюуны хөдөлмөр хийхэд эрч хүч өгдөг байна.

Эрдэмтдийн судалснаар таргалалттай хүмүүсийн 75% нь өглөөний ундаа уудаггүй зуршилтай байдаг аж.

Турах хүсэлтэй эмэгтэйчүүдийн гол алдаа бол өглөөний цайг цэсээс хасчихдаг явдал юм. Ингэснээр турахад нөлөөлнө гэвэл эндүүрэл. Учир нь өглөө амандаа юу ч хүргээгүй хүн үдийн цайны үед хэтрүүлэн идчихдэг.

Хэдийгээр хүн бүхэн өглөөний цайгаа эрүүл байхад сайнаар нөлөөлдөг гэдгийг мэддэг ч бидний бидний биеийн хэлбэрт хүртэл нөлөөлдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. АНУ-ын нийтийн эрүүл ахуйн сургуулийн судлаачид өсвөр насныхан өглөөний цайгаа тогтмол ууж занших нь тэдний бие бялдрын хөгжилд сайнаар нөлөөлөн жинг нь хэвийн хэмжээнд барьж байхад тусалдгийг тогтоожээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих