tsus-toljuuleh

Цус төлжүүлэх шалгарсан аргаас…

Цусны улаан эс хэмжээнээс бага болоход хүний нүүр царай нь цонхийж, хөдөлгөөн багасаж, амархан уурлаж бачимддаг. Цус ихээр алдаж төмөр дутсанаас болж цус багадалт үүсдэг.

Эдгээрээс төмөр дутсанаас үүссэн цус багадалт нь хүүхдүүд, охид бүсгүйчүүдэд илүү ихээр тохиолдоно. Иймээс төмөр агуулагдсан хүнс тэжээл, жимс ногоог тогтмол идэх нь зүйтэй.Улаан лооль, жүрж, нохой хошуу -нд витамин С хамгийн их байдаг.

Иймээс эрдэмтдийн судалгаагаар төмөр дутагдаж, цус багадсан хүмүүс хүнсэндээ өдөрт 50 мг витамин С- г уух буюу эсвэл 50 мг агуулсан бүтээгдэхүүн идвэл төмөр шингээх хэмжээ нь 2-3 дахин дээшилдэг. Өндөгний шар, үнээний сүүн доторх төмөр нь шингээгдэх хэмжээ нь маш бага байдаг тул дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэх үедээ витамин С уувал төмөр авах хэмжээ нэмэгддэг.

Цус багадалтын хэд хэдэн хэлбэр байдаг бөгөөд эдгэрээс хамгийн түгээмэл тохиолддог нь төмөр дутлаас хамааралтай цус багадалт байдаг. Биед төмөр бага болоход улаан бөөмний тоо цөөрнө. Ингэснээр эдүүдэд хүчилтөрөгч хүргэх цусны чадвар муудна. Цонхийж цайгаад, бие сульдан амархан ядардаг болсон бол төмөр дутлын цус багадалт үүссэн байх магадлалтай.

Төмөр дутлын цус багадалт аажим явцтай тул эхний шатанд ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдэхгүй. Цус багадалт хүчтэй илэрсэн үед л хүмүүс эмчид ханддаг. Ийм өвчтөн амархан ядарч, бие сульддаг, залхуу хүрдэг, уцаартай, толгой нь өвддөг, анхаарал төвлөрөлт муудсан, царай цонхийсон, байнга даардаг, ачааллын үед амьсгаа давчиддаг, халдвар амархан авдаг, судасны цохилт түргэссэн гэх зэрэг зовиур хэлдэг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 үнэлгээ)

Сэтгэгдэл бичих