elegnii-b-c-virus

Хоёр сая иргэнийг B, C вирусийн шинжилгээнд хамруулах зорилт тавив

Монгол орон даяар хэрэгжиж буй “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2.185.264 иргэнийг хепатит В, С вирусийн шинжилгээнд бүрэн хамруулахаар зорьж байна.

Хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөлийг бууруулах үүний тулд элэгний өвчний шалтгаан болсон элэгний вирусийн халдварын тархалтыг хяналтад авах явдал юм байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 40-65 насны 750.040 хүнийг элэгний В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаас 353.445 хүн буюу зорилтот насны хүн амын 47,1 хувийг нь хамруулсан бол 2018 онд В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд 15-39 насны нийт 695.375 хүн хамруулахаас 425.611 хүнийг шинжилж, тухайн насны бүлгийн хүн амын 61,2 хувийг хамруулж чадсан байна.

2019 онд нийт 1053960 хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьж байгаа бөгөөд В, С вирусийн халдвар илрүүлэх, ачаалал тоолох шинжилгээ хийх, эмийн үнийн зардалд ЭМД-ын Сангаас 32,7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 үнэлгээ)

Сэтгэгдэл бичих