Сургууль, цэцэрлэгийн эмч нарын анхааралд…

Менингококкт халдварт өвчин хурдан явцтай, гэнэт өндөр халуурах, бөөлжих, татах, цусархаг тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд богино хугацаанд илэрдэг байна.

Иймд цэцэрлэгийн эмч нар цэцэрлэгт хүүхдийн биеийн халууныг хэмжиж, толгой өвдсөн, бөөлжсөн, тууралт гарсан зэрэг хамшинжийн үзлэгийг тогтмол хийж, ханиад, томуутай, халуурсан, бөөлжсөн зэрэг шинж тэмдэг илэрвэл хүүхдүүдийг заавал мэргэжлийн эмчид хандахыг эцэг эхэд зөвлөж байна.

Эцэг эх, багш нар анхаар:

1. Хүүхдийн хоолойг өдөр бүр зайлуулах ажлыг тогтмол хийж, эрчимжүүлэх
2. Хүүхдийг дулаан хувцаслах, малгай, ороолт, бээлийг хэрэглүүлж хэвшүүлэх
3. Өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийх

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих