koronovirus

Короновирусын голомт болох Ухань хотоос гарах чиглэлд хориг тавив

Шинэ төрлийн короновирусын голомт илэрсэн Хятадын Ухань хотын захиргаа өчигдөр тус улсаас гарах нийтийн тээврийн урсгалыг түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргажээ. Вирусын тархалтыг зогсоох үүднээс ийм арга хэмжээ авч байгаа аж.

Өнөөдөр өглөөний 10 цагаас эхлэн Ухань хотоос гарах автобус, метро, агаарын тээвэр, төмөр замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Харин хувийн машинтай иргэдийг онцын шаардлагагүй бол хотоос гарахгүй байхыг уриалсан байна. Мөн иргэдийг олон нийтийн газар амны хаалт зүүхийг зөвлөж байгаа аж.

Энэхүү шинэ төрлийн уушигны үрэвслийн вирусаар өвчилсөн хүний тоо 540 хүрч, 17 хүн амиа алдаад байна. БНХАУ-ын 13 хотоос гадна Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Хонконг, Макао, АНУ-д халдвар бүртгэгджээ. Хятадад сар шинийн баяр эхэлж байгаатай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн тархалтыг улам эрчимжүүлэх аюултай байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) шуурхай зөвлөл олон улсад онц байдал зарлах эсэхийг өнөөдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих