Pregnant-women-should-never-take-anti-depressants2

Жирэмснээс хамгаалах эм хүрэлцэхгүй байна!

НЭМГ-аас гаргасан судалгаагаар үр хөндүүлж буй бүсгүйчүүдийн ихэнх хувийг өсвөр насныхан эзэлж байна гэсэн статистик гарчээ.

Энэ нь Монголын хойч ирээдүйд нүүрлэж буй аюулын том харанга юм. Дөнгөж амьдралын босгыг алхаж буй цэцэг шиг охидод ариун хэвлийдээ бүрэлдсэн үрийг хөнөөхөд юу нөлөөлж байна вэ. Өнөөдөр жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл, суулгац гээд үр хөндөлтөөс сэргийлэх олон боломж бий. Харин тэдгээрийн хангамж, хүрэлцээ байдаг уу.

Нөхөн үржихүйн насны 1,000 эмэгтэйн 54.6,  15-49 насны  эмэгтэйчүүдийн 54.1 хувь нь жирэмслэлтээс хамгаалах  ямар нэг эм, хэрэгслийг хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Үүнийг төрлөөр нь авч үзэхэд  бэлгэвчийн хэрэглээ 28.9, ерөндөг 26.7, эмийн бэлдмэл  20.6, тариа 11.0, суулгац 1.8 хувийг эзэлдэг байна.

Жирэмснээс хамгаалах эм хэрэгслийн хүрэлцээ бага байгаа  нь хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, давтан үр хөндөлтөд өртөх эрсдэлийг  нэмэгдүүлдэг ажээ. Мөн эдгээрийн аль нь өөрт нь тохирох тухай мэргэжлийн эмчээс заавал зөвлөгөө авах ёстой байдаг ч охидын хайхрамжгүй байдлаас гадна нөхөн үржихүй, үр хөндөлтийн уршгийн тухай мэдээлэл өгөх мэргэжлийн эмч ховор байдаг ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих