amin-demtei-hunsnii-nogoo

Ядаргаанд ялагдашгүй хүнсний ногоонууд…

Хүний бие махбод улирлын өөрчлөлттэй холбоотойгоор тамир тэнхээгээ алдаж байдаг. Үүний эсрэг зөв хооллолт амьдралын зөв хэв маяг түүний сацуу зөв хүнсий ногоог тохируулан хэрэглэж сурах нь өдөр тустай. Ингээд ядаргаанд ялагдашгүй хүнсний ногооны талаарх мэдээллийг бэлтэгэлээ.

Өвлийн турш идсэн мах, өөх тос ихтэй хоол элгийг тамирдуулдаг. Ингэснээр бие махбод тамирдаж ядаргаанд ордог. Элэг нь усны сахарыг хэвийн хэмжээнд байлгах, гликогенийг нөөцлөх, уураг задлах, цус бүрэлдэхэд шаардагдах төмөр болон бусад бичил элементүүдийг нөөцлөх, эс шинээр бүрэлдүүлэх болон хорт бодисыг биеэс зайлуулах үүргийг гүйцэтгэдэг.

Бидний биед орох хорт бодис, хоол хүнс, ундны усаар дамжсан хүнд металл химийн бодис, нийлдэг эм нь элгэнд задарч хоргүйждэг. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хүүдийд хуримтлагдан нарийн гэдэс рүү орж байдаг. Цөс нь хоол хүнсэн дэх өөх тосыг задлах уусамтгай болгох зориулалттай. Элэгний үйл ажиллагааг дэмжиж, энерги нэмэхэд хаврын цагт буудай, арвай, овьёос, хөх тариа, шар вандуйг хэрэглэхэд сайн.

~Өвлийн турш идсэн мах, өөх тос ихтэй хоол элгийг тамирдуулдаг~

Ногоо ургаж эхэлмэгц зуушны болон жижиг цэцэгт байцаа , улаан лууван, ногоон вандуй байнга хэрэглэж хэвшээрэй. Аминдэм нь алдагдахаас болгоомжилж аль болох жигнэж, түүхийгээр нь идэхэд үр дүнтэй. Шинэхэн ургаж буй эмийн ургамлуудын хоргүйжүүлэх үйлчилгээ нь гайхалтай байдаг.

Үүнд нялх халгай, багваахай цэцгийн навч, яргуй, хусны шинэхэн навчийг хэрэглэж болно. Хусны навчийг зөвхөн жижигхэн цайвар ногоон өнгөтэй байхад нь түүж нарийхан хэрчиж зуушинд нэмж болно хэмээн зөвлөж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих