mask

Шөний арьс арчилгаа буюу Sleeping Mask

Гоо сайханчдын тайлбарласнаар унтлагын маск нь зөвхөн шөнө унтаж байх явцдаа түрхэх зориулалттай бөгөөд арьсанд шаардлагатай бүх л чийг тэжээлээр шөнийн турш арьсыг хангах үйлчилгээтэй байдаг. Унтлагын маскны найрлагад багтах орц найрлагууд нь маш зөөлөн учраас арьсанд ямар нэгэн хор нөлөө үгүй.

Шөнийн арьс арчилгааныхаа хамгийн сүүлд хэрэглэнэ. Унтлагын маскууд нь сэрум, чийгшүүлэх тос ойл зэрэг бүтээгдэхүүнүүдийг арьсанд түгжих буюу илүү сайн шингээх зориулалттай бүтээгдэхүүн юм. Хэрэв та хуурай арьстай бол арган ойл (argan oil), лаванда, церамидын найрлагатай маск сонгоорой. Маш сайн чийгшүүлж уян зөөлөн болгодог байна.

Хэрэв таны арьс маш тослог, батга гарамтгий бол, хуурайшуулах бүтээгдэхүүн хэрэглэх нь тийм ч таатай бус, харин ч эсрэгээр нь хөнгөн бага чийгшүүлэгчтэй унтлагын маск хэрэглээрэй. Гиалуроны хүчилтэй унтлагын маск нь арьсны нүх сүвийг битүүлэлгүйгээр арьсыг чийгшилээр хангаж, батга гарахаас сэргийлнэ. Харин ретинол, витамин А -тай унтлагын маск нь хөгшрөлт явагдаж эхэлсэн арьсанд илүү тохиромжтой ба эдгээр найрлагууд нь арьсны байдлыг сэргээж уян хатан чанарыг нэмэгдүүлдэг. Унтлагын маскыг 7 хоногт 2-3 удаа хэрэглэхэд тохиромжтой ба арьсанд тань нийцтэй байх тохиолдолд шөнийн тосны оронд өдөр бүр хэрэглэсэн ч болно гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих