eruul-mend-erhem-bayan

Хүчирхэг хүмүүс, хүчирхэг эрүүл мэндээр гоёдог…

~Хүчирхэг хүмүүс, хүчирхэг эрүүл мэндээр гоёдог…~

Амьтны гаралтай бvтээгдэхүүнүүд:

• Йогурт (тослог багатай). Кальциар баялаг. Найрлагад нь агуулагддаг бактериуд хvнийг янз бvрийн өвчнөөс хамгаалдаг. Лактозоос харшилтай хvмvvст хvртэл зохино.
• Тахианы мах нь уураг, селен, В-гийн бvлгийн аминдэмvvдээр баялаг. Хамгийн тэжээллэг нь цээлший цагаан мах. Хоол хийхдээ махных нь хальсыг хуулаад хэрэглэвэл илvv тустай.
• Тахианы өндөг нь уураг, лютеин агуулдаг. Тэдгээр нь судасны бөглөрөл vvсэхээс сэргийлж, хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг багасгадаг.
• Сvv – В, А, Д аминдэм, кальци ихээр агуулдаг.

Эрvvл мэндэд хамгийн ашиг тустай жимс жимсгэнvvд:

• Чангаанз. Хvний биед ороод А амин дэм болж хувирдаг бетакаротин ихтэй. Харин А аминдэм нь нvдний хараанд сайн, хорт хавдраас урдчилан сэргийлэх vйлчилгээтэй.
• Гадил (банан). Булчинг, нэн ялангуяа зvрхний булчинг эрvvл байлгахад нэн чухал калиар баялаг. Тvvнээс гадна гадил жимс зvрх судасны өвчин vvсэхээс хамгаалж байдаг ширхэгvvдтэй. Мөн хvчил саармагжуулдаг болохоор цээжээр хорсдог хvмvvст тустай.
• Усан vзэм, ялангуяа vзэм нь эсvvдэд цус дамжуудахад гол vvрэгтэй төмөр ихтэй.
• Инжир нь кали, нvvрс ус, В6 аминдэмээр баялаг. “Баяслын 20 даавар” хэмээх серотониныг боловсруулахад нөлөөлж, холестерины агууламжийг бууруулдаг.
• Аньсны шvvс халдварыг устгаж, нянгийн өсөлтийг зогсоодог.
• Нимбэг С аминдэмээр баялаг.
• Бөөрөлзгөнө (малина) нь хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоодог хvчил агуулдаг. Мөн С аминдэм, эслэг ихээр агуулдаг.
• Амрын жимс (манго). Ганцхан жимсэнд нь л хvний 1 өдөр хэрэглэх С аминдэм, мөн их хэмжээний А аминдэм агуулагддаг.
• Заарт гуа (мускусная дыня) – С аминдэм, бета-каротин болон калиар баялаг.

Vр тариа, буурцаг, самар:

• Газрын самар, манайхан бас цагаан самар гэдэг (арахис). Зvрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг багасгаж, ханаагvй “сайн” тос агуулдаг.
• Лууль (лебеда) нь уураг, төмөр, магни, В2 амин дэмээр баялаг.
• Улаан буудайн соёолж магни болон Е аминдэмийн баялаг эх vvсвэр болно.
• Толбот шош (пятнистые бобы) нь зvрх өвчлөхөөс урдчилан сэргийлдэг фолат их хэмжээгээр агуулдаг.
• Цагаан будаа эрч хvчийн тvвшинг барьж байхад шаардлагатай нvvрс усны эх vvсвэр.
• Сэвэгзарам (чечевица) – хөхний хорт хавдрыг дарж байдаг бодисуудын эх уурхай. Мөн их хэмжээний эслэг, уураг агуулдаг. Чанаж боловсруулсан ч чанараа алддаггvй.

Эдгээрийг байнга хvнсэндээ хэрэглэснээр та эрvvл, эрч хvчтэй байж чадна

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих