dasgal-hodolgoon-hoollolt

Хоол идэлгүй бэлтгэх хийх нь ЭРҮҮЛ МЭНДЭД ХАЛТАЙ

~Хоол идэлгүй бэлтгэх хийх нь  ЭРҮҮЛ МЭНДЭД ХАЛТАЙ~

Жингээ хасаж байгаа ихэнх хүмүүс юу ч идэлгүйгээр дасгал хийснээр хурдан турна гэж боддог. Гэвч “Strength and Conditioning Journal” сэтгүүлд нийтлэгдсэн спортын мастер Брэд Шенфельдийн хийсэн судалгаа нь бэлтгэл хийхээс 30 минутын өмнө (дээд тал нь хоёр цаг) хөнгөхөн хооллох нь дасгалыг үр дүнтэй хийх, улмаар хангалттай их илчлэг шатаахад нөлөөлдөг гэдгийг харуулжээ.

Та бэлтгэлийн өмнө гурилан бүтээгдэхүүн идэж болох ч бэлтгэлийн дараа гурилан зүйл идвэл жин нэмнэ гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин Арканзасын их сургуулийн эрдэмтэд бэлтгэлээс өмнө уургийн өндөр агууламжтай хоол хүнс идэхийг зөвлөжээ. Ингэснээр таны хийсэн дасгал илчлэг шатаах үйл явцад үр дүнтэй нөлөөлөх гэнэ.

Түүнчлэн Америкийн хоолны дэглэм баригчдын холбооны туршлагаас харахад дасгалын өмнө 330 мл хийжүүлээгүй ус уух хэрэгтэй аж.

Хэрвээ та 30 минутаас илүү хугацаанд дасгал хийдэг бол бэлтгэлдээ нэг сав ус авч явж болно. Эсвэл та гүйдэг бол замаасаа ус худалдаж авах зорилгоор өөрийн явах замаа төлөвлөөрэй. Бэлтгэлийн дараа мөн бие махбодийн шингэний хэмжээг нөхөх хэрэгтэй. Ойролцоогоор 220-330 мл ус уувал зохимжтой гэж үздэг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих