shudnii-tuhai

Таны мэдэхгүй шүдний тухай 14 баримт

           “Шүд цоорвол бие цоорсонтой адил” хэмээдэг. Амны хөндийн эрүүл мэнд гэдэг бол хамгаас чухалд тооцогддог. Эрүүл мэндийн мэдлэгт нэмэр болохуйц шүдний талаарх 14 баримттай танилцаарай.

1. Шүд бол хүний биеийн өөрөө нөхөн сэргээгдэж чаддаггүй цорын ганц хэсэг юм.
2. Хүний биед гардаг хамгийн хатуу эд бол шүдний паалан.
3. Этруск хэмээх үндэстэн хамгийн анхны “шүдний эмч нар” байсан гэж түүхэнд үздэг. Этрускүүд МЭӨ VII зуунд янз бүрийн сүүн тэжээлтнүүдийн шүдийг зүсч янзлан хиймэл шүд хийдэг байсны дээр нуман хэлбэртэй хиймэл шүд хийдэг байжээ.
4. Эртний Ромд дээдсийн хүрээнийхэн шүдийг нь цэвэрлэж өгдөг тусгай боолтой байсан гэнэ.
5. Эртний Японы шүдний эмч нар нүцгэн гараараа л шүд авчихдаг байсан тухай судар бичигт тэмдэглэгдэн үлджээ.
6. Африкийн зарим омгуудад хүмүүсийг амьтнаас ялгахын тулд үүдэн шүдийг нь хугалж авдаг зэрлэг заншил одоо хүртэл байдаг.
7. Эрүүл шүдээ хамгаалж үлдэхэд хүмүүсийн анхаарлыг хандуулахын тулд Хятадад нэгэн үндэсний баяр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ баярыг орчуулвал “Шүдээ хайрлах өдөр” гэсэн утгатай бөгөөд жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдөр болдог юм байна.
8. АНУ-ын Вермонт мужийн хуулиар эмэгтэйчүүд нөхрийнхөө бичгээр өгсөн зөвшөөрөлгүй бол хиймэл шүд хийлгэж болдоггүй гэнэ.
9. Хэрэв та баруун гараараа бичдэг бол хоолныхоо ихэнх хэсгийг эрүүнийхээ баруун талаар харин солгой бол зүүн талаараа иддэг гэсэн үг.
10. Хүний ясанд кальци нэн шаардлагатай байдаг хэдий ч бие организм дахь бүх кальцийн 99 хувь нь шүдэнд байдаг гэнэ.
11. 19 дүгээр зууны эхэн үед Европд нэгэн хачирхалтай “моод” дэлгэрч байжээ. Тодруулбал хүмүүс цонхигор цайвар царайндаа өнгө нэмэхийн тулд тусгай будагчаар шүдээ шарлуулдаг байсан гэнэ.
12. Дэлхийн хамгийн үнэтэй шүд бол Исаак Ньютоны шүд. Түүний шүд 1816 онд 730 фунт стерлингээр зарагдсан бөгөөд шүдийг нь худалдаж авсан эрхэм бөгжиндөө суулгуулсан гэдэг.
13. Хүний шүд хоёр насан туршид нь хоёр удаа солигддог гэдгийг хүн бүр мэднэ. Эхлээд 20 сүүн шүд ургах бол улмаар 32 байнгын шүд ургана.
14. Сонирхуулахад “сүүн шүд” гэсэн нэр томьёог Гиппократ гаргаж ирсэн бөгөөд тэрбээр энэ шүд нь сүүнээс бүрддэг гэж үздэг байж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
4.36 (22 votes)

Сэтгэгдэл бичих