aris_tsaih_owchin

Арьс цайрах өвчинд 25-аас дээш насныхан өртдөг

~Арьс цайрах өвчинд 25-аас дээш насныхан өртдөг~

Арьс цайрах өвчинд хэн ч өртөж болох ч өсвөр үеийнхэн болон 25-аас дээш насныханд түгээмэл тархсан байна. Манай улсад 2007 онд ийм өвчнөөр 597 хүн оношлуулсан бол дөрвөн жилийн дараа 801 болж нэмэгджээ. Арьс цайрах өвчин чухам юунаас болж үүссэн нарийн шалтгааныг эрдэмтэд өнөө хэр нь тогтоогоогүй. Витилиго нь арьсанд меланин хэмээх будагч бодис дутагдсанаас үүсдэг. Хэрэв арьсны эсүүд нь меланиныг гаргах үүргээ гүйцэтгэж чадахг үй бол арьсан дээр цагаан толбо үүсэж, аажмаар газар авдаг. Ихэвчлэн гарын хуруу, салааны арьс чигчий хурууны хумсны толион чинээ хэмжээгээр цайрахаас эхлэн цаашлаад гар, нүүр, хөл болон ялангуяа уруул тойрон цайрна.

Өвчин даамжирсан үед үс унах, бууралтах, сормуус, хөмсөг, сахал эрт бууралтаж унана. Хүний биеийн нарны гэрэлд шууд тусах хэсэг эхэлж цайрдаг. Аман доторх салст бүАрьс цайрах өвчинд 25-аас дээш насныхан өртдөгрхэвчийн өнгө өөрчлөгддөг. Хамгийн аюултай нь нүдний торлог бүрхэвчийн өнгө өөрчл өгдөж, нүдний хараанд муугаар нөлөөлдөг. Арьс цайх өвчнийг эмчлэх талаар дэлхий даяар эрдэмтэд судалсаар байгаа ч бүрэн төгс эмчлэх аргыг өнөө хэр олоогүй байна. Харин цайралт газар авахаас сэргийлж зогсоох, арьсны өнгийг сэргээж, сайжруулах эмчилгээ хийх болжээ. Гэхдээ хүн бүрийн бие, физиологийн онцлог өөр тул эмчилгээний тогтсон арга байхгүй.

Өвчин даамжрах тусам бүрэн эмчлэгдэх магадлал буурна. Ийм өвчин туссан 20 хүний нэг нь ул мөргүй эмчлэгддэг гэсэн судалгаа бий. БНХАУ-ын Харбин хотод Витилиго өвчнийг судлах Сян Чэний нэрэмжит Эрдэм шинжилгээний институт ажилладаг. Арьс цайрах өвчнийг Хятадаас гадна Оросын уламжлалт эмчилгээнд олон төрлийн эмийн ургамлаар шавших, тосон түрхлэг хийх зэрэг эмчилгээний арга хэрэглэж байна.

-Далайн гаралтай хүнс хэрэглэ

-Арьс цайрах өвчтэй хүн дараах зөвлөгөөг дагах нь зүйтэй.

-Биеийн ил хэсгийг нарны гэрлээс хамгаалах

-Хэрэглэдэг хоол хүнсний бүтцийг өөрчилж, эрдсээр баяжуулсан хүнс хэрэглэ. Далайн гаралтай хүнс болон мөөг, жимс, жимсгэнэ, хан боргоцой, гадил, бөөрөлзгөнө, интоор, инжир, гурвалжин будаа, навчит ногоо, яншуй, шош хэрэглэх нь тохиромжтой.

-Айраг, сүү, лаазалсан мах, хиам хэрэглэхээс татгалз.

-Архи, дарс болон төрөл бүрийн исгэлэн хүнс хэрэглэж болохгүй. Хүний биеийн дархлаа суларвал цайралт тархдаг тул дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Архаг өвчин тул амар хялбар эмчлэгдэхг үй. Тиймээс эмч, өвчтөн хоёр уйгагүй зүтгэж байж тодорхой үр дүнд хүрч болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих