sambo-temtseen-2019

ТЕГ-ын нэрэмжит самбо бөхийн тэмцээний шилгүүд шалгарлаа

“Эрч спорт хороо”-ны нэрэмжит Тагнуулын ерөнхий газрын аварга шалгаруулах байлдааны болон спортын самбо бөхийн анхдугаар тэмцээн 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ­Тагнуулын ерөнхий газрын Үндэсний тагнуулын академийн байранд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээний нээлтэд ТЕГ-ын дарга Д.Гэрэл оролцож, нийт тамирчдад амжилт хүсч, үг хэлэв. Тус тэмцээнд спортын самбо бөхийн төрөлд 62кг, 74кг, 90кг, -100кг, байлдааны самбо бөхийн төрөлд 68кг, 82кг, +100кг-д 56 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс

Спортын самбо бөхийн 62кг жинд:

Нэгдүгээр байр: Г.Баян-Идэр

Хоёрдугаар байр: Ч.Эрдэнэ-Өлзий

Гуравдугаар байр: Ө.Өсөхбаяр

74кг жинд:

Нэгдүгээр байр: Ч.Бямбаа

Хоёрдугаар байр: Я.Баярсайхан

Гуравдугаар байр: О.Цэдэн-Иш

90кг жинд:

Нэгдүгээр байр: Д.Очирбат

Хоёрдугаар байр: Л.Билэгсайхан

Гуравдугаар байр: М.Ганхүү

-100кг жинд:

Нэгдүгээр байр: С.Энхболд

Хоёрдугаар байр: Я.Тодмандах

Гуравдугаар байр: Б.Ганзориг тус тус шалгарсан.

Байлдааны самбо бөхийн 68кг жинд:

Нэгдүгээр байр: Г.Баянбат

Хоёрдугаар байр: Б.Пүрэв-Очир

Гуравдугаар байр: Э.Амгаланбаатар

82кг жинд:

Нэгдүгээр байр: Б.Мөнхжаргал

Хоёрдугаар байр: Э.Даваабаяр

Гуравдугаар байр: А.Лхагвасүрэн

+100 кг жинд:

Нэгдүгээр байр: Д.Очирбат

Хоёрдугаар байр: Б.Мөнхрагчаа

Гуравдугаар байр: П.Идэрсайхан нар тус тус шалгарч, медаль, өргөмжлөлөөр шагнууллаа.

Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт тамирчдадаа талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсье.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих