48-tsag-kino-naadam-2019

“48 цаг-Монгол 2019” наадам арав дахь намартаа…

Монголын кино сонирхогчдын хуруу даран хүлээдэг “48 цаг” олон улсын бэсрэг кино наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдаж, нийт 24 багийн 48 цагт багтаан туурвисан кино бүтээлүүдийг хүлээн авч дуусчээ. Кино наадам үзвэрүүдээ энэ сарын 9, 10-ны ѳдрүүдэд “Тэнгис” кино театрт үзэгчдэд толилуулах бөгөөд шилдэг бүтээлүүд болон “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ын эздийг тодруулах аж.

“48 цаг-Монгол 2019” наадмын шилдгээр шалгарсан бүтээл ирэх оны гуравдугаар сард Нидерланд улсын Роттердам хотод болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын кино наадамд эх орноо төлөөлөн оролцож дэлхийн зургаан тивийн 150 гаруй хотын киночидтой шилдгийн төлөө өрсөлдөх юм.

Мөн шилдэг бүтээл 2020 оны Каннын кино наадмын бэсрэг киноны буланд дэлхийн шилдэг бүтээлүүдтэй зэрэгцэн үзэгчдийн хүртээл болох боломжтой гэдгийг “48 цаг-Монгол” кино төслийн багийнхан онцолсон. Манай улсын хувьд 2011, 2013, 2017 онд Каннын бэсрэг киноны буланд шалгарч бүтээлээ толилуулж байсан билээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих