37-tochka

Фантастикын шинэ уран бүтээл “37-р Точка” УСК тун удахгүй…

“Фантастик” продакшны шинэ уран бүтээл “37-р Точка” телевизийн олон ангит уран сайхны киноны нээлтийн хэвлэлийн хурал энэ сарын 28-нд 11:30 цагаас “Ауруг” төвд болно. Мөн тэр өдрөөс эхэлж албан ёсны трейлерээ цацах бөгөөд киноны талаар бүхий л сонирхолтой баримт, бусад мэдээллийн дэлгэрэнгүйг үзэгчдэд танилцуулах аж.

Тухайлбал, тус киноны хэсэгт 1200 хүнийг нэг дор цуглуулсан нь хамгийн их массыг хамарсан зураг авалт болсон бөгөөд тухайн зураг авалтыг яаж хийсэн, мөн тэр үеийн хувцас, хэрэглэлийг хэрхэн цуглуулсан, кино бүтэх үйл явцын турш өөр ямар онцлог үйл явдал болсон талаар бүх сонирхолтой асуултын хариулт тодрох нь ээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
3.5 (2 votes)

Сэтгэгдэл бичих