Tsewelmaa

Монголын гоо бүсгүй санал асуулгаар эхний зургаад явж байна

“Miss world-2019” тэмцээн Английн Лондон хотноо үргэлжилж байна. Энэ жил тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс М.Цэвэлмаа тэмцээний хамгийн гол номинациудын нэг болох “Зорилго бүхий гоо бүсгүй” номинацийн шилдэг 10 оролцогчийн нэг болжээ.

Мөн “Head to head challenge” буюу ярилцлагын шалгаруулалтад багийнхаа ялагч болж, шилдэг 20-д шалгарсан байна.

Тэрбээр авьяасын шалгаруулалтад “The Hu” хамтлагийн “Yu ve Yu ve” дуун дээр морин хуур, хөөмий, Монгол бүжгийн хослосон үзүүлбэр үзүүлж мөн шилдэг 20 оролцогчийн нэг болсон аж. Үүнээс гадна Монголын гоо бүсгүй www.missworld.com сайтын олон нийтийн санал асуулгаар 140 орноос эхний зургаад жагсч байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих